Найруулагч Д.Галбаяр 1980-аад оны үеийн алдартай жүжигчин Г.Дашхүү агсны хүү. Найруулагч Д.Галбаяр хүүхний тэнгэртэй. Оюутан байхдаа Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгтэй амьдарч, ууган охиноо угтан авсан билээ. Охин нь одоо 18 нас хүрлээ. Галбаяр, Оюунчимэг хоёр тухайн үедээ СУИС-д олны нүдийг хужирласан сайхан хосууд байсан Галбаяр, Оюунчимэг гэсэн хоёр нэрийнхээ эхний үсгээд "GO" студиа байгуулсан гэлцдэг. 20 шүргэж явсан залухан Д.Галбаяр, Н.Оюунчимэг хоёрын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хосууд салахад Д.Галбаяр охиноо ээжид нь өгөлгүй, өөр дээрээ авч үлдсэн сайн аав.
Харин дараахан нь “Хөөрхөн” Хулан гэж алдаршсан сайн жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болсон билээ. УДЭТ-т ажиллаж байсан Т.Хулан одоо чөлөөт уран бүтээлч. Нөхрийнхөө студид хамт ажиллаж, киноны продюсерээр ажиллаад амжсан адтай бүсгүй. Найруулагч Д.Галбаярын эхнэр Т.Хуланг “Оюутан байхдаа өлсөөд сонин ахтай суусан” гэсэн тайлбартай зураг цахимаар явдаг. Гэхдээ найруулагч Д.Галбаяр эхнэртэйгээ нас чацуу СУИС-д хамт нэг ангид сурч байжээ. Найруулагч Д.Галбаяр эхнэр Т.Хулангаа өмөөрч "Би нэг л бүсгүйг албан ёсоор эхнэрээ олгосон" гэж хэлж байсан удаатай.