МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо хошин урлагаас төрсөн тэмбумтнуудын нэг. Тиймдээ ч жүжигчин Бооёогийн эхнэр, хоёр охин нь ёстой л нүдээ бүлтийтэл гоёно гэдэг болж явдаг. Бооёогийн эхнэр Ганцэцэг нас 40 хол гарсан ч хоёр охиноосоо огт ялгардаггүй. Биеийн жин, бэлхүүсний тойргоо гайхалтай сайн хадгалж явдаг. Ямартаа л хүмүүс “Бооёогийн эхнэр, “Шинэ үе”-ийн бүсгүйчүүдээс илүү гоё” гэж хэлэх вэ. Бооёо ч мисс эхнэртэй хайртай, халамжтай гэж жигтэйхэн. Өөлсөн хүнд “базуулсан” гэдэг ангилалд орно. Өнгөрсөн хавар 4 дүгээр сарын сүүлчээр болсон төрсөн өдрөөр Бооёо эхнэртэй Английн алдарт брэнд Jimmy Choo -н алтан шаргал өнгөтэй, түрийтэй хавар намрын гутал бэлэглэсэн. Бооёогийн эхнэр инстаграмд хорь хүрээгүй охидоос дутахгүй, эд гоёл нь хотын гангачуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй болохоор, бэлэгнийхээ зургийг инстграмдаа оруулсан нь хэдэн өдрийн яриа болсон. Энэ гутлыг 4 сая 500 мянгаас 5 сая төгрөгийн үнэтэй гэлцсэн. Саяхан цахимд 20 настай зургаа оруулах давалгаа өрнөсөн. Бооёогийн эхнэр ч үүнээс дутсангүй 20 настай зургаа оруулж,бяцхан тайлбар зүүлт хийгээд амжжээ.