alim.mn | 2024.12.22
Моллайд 60, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатарт 30 сая төгрөг олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ. 

“Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд манай 43 тамирчин, хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж  1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн билээ. 

Тиймээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ