alim.mn | 2024.12.23
Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ 71,5 саяар хөшиг, 46,4 саяар чанга яригч худалдан авсан

ХЗДХЯ руу орохыг завдсан хэргээр саатуулагдсан Б.Мөнхцэлмэг өөрийн фэйсбүүк хуудаснаа лайв бичлэг хийж ХЗДХЯ-нд иргэний зүгээс хүсэлт өгөв.

Тэрээр мөн шинэ баримтууд дэлгэв. Үүнд: ХЗДХЯ 71,5 саяар хөшиг, 46,4 саяар хурлын чанга яригч, 117,9 саяар хоёр давхрын гэрээ хэлцлийн танхим, хурлын танхимыг хамтад нь засаж тохижуулсан байна.

Б.Мөнхцэлмэг бичлэгийнхээ үеэр “Надад танхайрсан хэрэг үүсгэсэн. Дахиж ХЗДХЯ-нд асуудал үүсгэвэл хоригдох хуультай. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар надад хүний ёсоор хандсан. Харин энэ Монголын дарга нар хүний бусаар хандаж байна. Дарга нараа та нар бяртай байна. Ард түмэн та нарыг дийлнэ” гэв.

Тэрээр иргэний хувьд яаманд орж, өрөөг нь үзэх хүсэлт өгөх гэтэл хаалгаа барьчихсан байв. Харин “Бид орохгүй. Албан бичиг өгөх гэсэн юм” гэсний үндсэн дээр яам хаалгаа нээж хүсэлт бүхий өргөдлийг хүлээн авсан байна. Түүнчлэн Б.Мөнхцэлмэг ирэх долоо хоногт жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ