alim.mn | 2025.01.03
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Буянт-Ухаа буудалд Аэродроны даргаар томилогдлоо
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар нь эхнэрээ их хурлын гишүүн болонгуут буюу 2016 онд Буянт Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар ажиллаар томилогдсон. Тэр үед мэргэжлийн бус гэхчлэн нэлээн хэл ам гарч байлаа. Ингээд Б.Саранчимэг хатагтайн нөхрийн ажлын чадвар гологдож, ИНЕГ-аас шийдвэр гаргаад халж байсан гэдэг. Гэтэл дахиад эргээд иржээ.
 Шинэ нисэх буудалтай болсны дараа Буянт Ухаа Олон улсын нисэх буудлыг нөөц онгоцны буудлаар ашиглахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хань Д.Мөнхбаатарт зориулж шинэ бүтэц батлан, Аэродроны даргаар томилчихож гэнэ. Нисэхийнхэн нөгөө чадваргүй нөхөрт хамгийн хариуцлагатай ажил оноожээ. Энэ тухай нисэхийн хонхроор нэг ярьж байна.
    Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсноор баг бүрэлдэхүүн нь хоёр хуваагдаад, ажилтан ажилчдынх нь мэргэжлийн зэрэг дэв, чиг үүрэг нь өөрчлөгдөж, 180 хүний ажил амьдрал ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа гэнэ. Энэ үеэр эрхэм гишүүн Б.Саранчимэгийн хайрт нөхөр нь сэмхэн албан тушаалд томилогджээ.
     Б.Саранчимэг нөхөр Д.Мөнхбаатартай 25  жил амьдарсан хуримын ойгоо Италид тансаг тэмдэглэж, нэг хэсэг олныг гайхшруулсан. Нөхөртөө хайртай бололтой. Гэхдээ төрийн албаар бэлэг барьж нөхрөө хайрламааргүй байна гэнэ.  Энэ нь үнэний хувьтай.
  "Эко" гэх Б.Саранчимэг хатагтайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхад нөхөр нь нийслэлд нэг наст ургамал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үр, суулгац нийлүүлдэг байсан аж. Улаанбаатар хотод 2013 онд 315 сая төгрөгийг нэг наст цэцэг тарихад зарцуулж, 2014 онд гурван га талбайд 500 сая орчим төгрөгөөр нэг наст цэцэг тарьсан. Мөн 2015 онд 200 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Тэгэхээр энэ мөнгөөр Д.Мөнхбаатар ОХУ-аас цэцгийн үр, суулгац зөөдөг байжээ. Цэцгийн үр зөөж байсан Д.Мөнхбаатар 2016 онд эхнэрээ УИХ-ын гишүүн болонгуут мэргэжлийн гэх засгийн газрын эд эс нь болсон. Эхнэр нь гишүүн болоод түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “тэргүүн”-ээр томилуулж дөнгөсөн гэдгийг ярих хүмүүс байдаг. Мэргэжлийн бус томилгоо гэдгийг ч цахим ертөнцөд бичдэг байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байна. Буянт-Ухаад "бужигнахад", сиймхийгээр Б.Саранчимэг хатагтай албан тушаалд томилогдчихон, эхнэрийн нэр нөлөөгөөр шинэ албанд очлоо гэж  шүүмжилж сууна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ