Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслахаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан Лүндэнбазарын Түвшинжаргал АНУ-ын Сан-Франциско дахь Ерөнхий консулын газарт консулаар томилогдон очиж, ажлаа хүлээн авчээ. Экс ерөнхийлөгч Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал 2004 оноос хамт ажиллаж буй. 2016 оны сонгуулийн өмнөхөн Баянгол зочид буудалд дуулиант баривчилгаа болох гэсэн. Тэр үеэр Н.Түвшинжаргалыг баривчлан саатуулсан. Түүний хувийн дансаар 4 тэрбум төгрөг орж гарсан тухай тэр үедээ шуугиад өнгөрч байсан юм. Экс ерөнхийлөгч өөрийг нь 20 шахам жил дагаж ажилласан үнэнч туслахаа ийн шагнажээ. Харин энэ томилгоонд ГХЯ-ныхан таагүй хандаж байна.
Учир нь гадаадын аль нэг оронд консулаар томилогдох хүн тухайн орныхоо хэлийг ахисан түвшинд сурсан, Гадаад харилцааны яаманд гурваас доошгүй жил ажилласан, олон улсын харилцааны чиглэлээр баклавраас доошгүй зэрэгтэйгээр суралцаж төгссөн байх ёстой гэнэ. Гэвч Л.Түвшинжаргал консулын хувь дээрх шаардлага, шалгуурын нэгийг нь ч хангахгүй мөртлөө улстөрчдийн шахаасаар томилогдож очсонд дурамжхан байгаа аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрх нь дуусгавар болохын өмнөхөн өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр гэж байсан боловч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй олон хүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч томилж чадаагүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга халаагаа өгөхдөө Шадар туслахаа гайгүй ажилд томилохоор зүтгүүлсээр санасандаа хүрч, тив алгуулан Консул болголоо.