alim.mn | 2025.01.03
"Баян" Батжав МАН-ыг айлгаж байна

Хуульч Л.Батжавыг хуульчид дотроо бийлэгжүү гэдэг. "Танай хоноё" нэвтрүүлэгт орохдоо хөтлөгч Г.Алтантүрүүд гэртээ буй аавынхаа хөшөөг харуулж, цахимд энэ талаараар өөрөө бичсэн. Тэрбээр аавынхаа хөшөөг гэртээ урлуулан босгож, өглөө хувцаслаж, мөнгөн аяганд ааруул дүүргэж бариулсан байсан нь хүмүүсийг гайхшруулсан. Хөшөөний хийц, загвар нь уран бүтээл талаасаа Андлалын өргөөний хөшөөг хол хаяхаар юм билээ. Одоо  Л.Батжав зүүсэн маскан дээрээ нэрээ бичин сольж зүүдэг. Мөн 10 давхар эмнэлгийн барилгатай хэмээн ярих нь бий.

Хуульч Л.Батжав улстөрч болохоор зорьж, Хэнтий нутгийг хэдэнтээ тойрлоо. Одоо нэр дэвшихдээ авлига, малын хулгайн талаар анхаарна гэж ярьж байгаа нь орон нутгийн иргэдийн анхаарлыг татаж байна. Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр гарын 10 хуруу хол давсан хүн санаархаж байгаа ч хамгийн магадлалтай нь МАН-ын нарийн бичиг Н.Энхбаатар, МАН-ын даргын зөвлөх Л.Батжав. Тэр тусмаа МАН-ын лидер У.Хүрэлсүхийг яг 20 жил дагасан Н.Энхбаатараас МАН-ынхан татгалзаж чадахгүй. Мерит зарчмаар Н.Энхбаатар гарах ч, бас Б.Батжавыг намдаа оруулахдаа амласан зүйл бий. Тэрийгээ "мурилаа" гэсэн гомдол гараад буй. 

Юутай ч Л.Батжав МАН-д нэр дэвших хүсэлтээ өгөхдөө "Хэнтийн 42  дугаар тойргоор 28 удаа очсон, Хэнтийн бүх сум тосгоноор 10 удаа очсон, 19000 мянган хүнтэй уулзсан гэсэн "өргөх бичиг" барьж, намынхныгаа айлгаж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сезотой
3 жилийн өмнө
150.129.141.228
Хөшөө хувцаслаж, аяга бариулдаг, жаахан сезо юу
Төстэй мэдээ