alim.mn | 2024.12.23
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн хэлстийн дарга ачигч найзынхаа нэр дээр байгуулсан компаниараа тендер авчээ

Ийм нэгэн “сэргэлэн” хэрэг Дорнодод гарчээ. Дорнод аймгийн “Бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Хангамж, үйлчилгээний хэлтэсийн инженер, даргаар ажиллаж байсан Б.Г нь өөрөө Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр нь ажилласан Суудлын автомашины сэлбэг худалдан авах 34,5 сая, Тусгай тоноглолын автомашины сэлбэг худалдан авах 38,5 сая, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 49,4 сая, дулааны тоолуурын заалт авагч, нөүтбүүк худалдан авах 5,0 сая, секц холбогдогч 58,84-д вакум таслуур, микро процессорын реле монтажлах 50,0 сая, Суудлын автомашины сэлбэг худалдан авах 35,1 сая, бага оврын автомашины сэлбэг худалдан авах 30,9 сая, КРУ-6 Кв I секцийн шугамын вакум таслуур худалдан авах 36,0 сая,  компьютер техник хэрэгсэл худалдан авах 36,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил тус тус харьцуулалтын аргаар тендер зарлаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж найз Д.Зоригоо, Б.Болортуяа нарын нэр дээр үүсгэн байгуулсан “Стандарт материал”, “Электрон тоног төхөөрөмж” ХХК-нуудтай гэрээ байгуулах саналыг уламжлан “ДБЭХС” ТӨХК-д бараа, материалыг өөрөө нийлүүлэх боломж нөхцөлийг хангаж өөртөө давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ. Найз Д.Зоригоо нь “Манайх 2006 онд Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Дорнод аймагт байхад Баднаагарав нь манай эхнэрийн найз нь байсан юм. Би бол энэ хүмүүсийг мэдэхгүй. Баднаагарав нь хотод ирэхээрээ манайд ирээд орж гардаг байсан. 2017 оны 1 сард Баднаагарав чиний нэр дээр нэг компани байгуулъя, барилгын засал хийх гэсэн юм. Хотын паспорттой хүний нэр дээр байгуулах шаардлагатай байна гээд итгэмжлэх хийлгээд аваад явсан. “Стандарт материал” ХХК гэж байгуулсан. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар би сайн мэдэхгүй. Би ачигч хийдэг хүн, өдөртөө мөнгө олох гээд гараа сайртал ажил хийгээд л явдаг хүн. Манай эхнэрийн нэр дээр бас “Электрон тоног төхөөрөмж” гэх компани байгуулсан гэж байсан. Энэ компанийн үйл ажиллагааг эд нар өөрсдөө удирддаг, санхүү, мөнгөний асуудлыг эхнэр бид хоёр мэдэхгүй” гэжээ. Харин Б.Г нь “Сонгон шалгаруулалт зарлахад үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгаагүй. Ийм учраас үйлдвэрийнхээ ажлыг бодоод “Стандарт материал” ХХК-ийг сонгож захиалагчтай гэрээ байгуулсан. Гэрээнд “Стандарт материал” ХХК-ийн захирал Д.Зоригоогийн гарын үсгийн дардсыг нь би дарж баталгаажуулсан. “Электрон тоног төхөөрөмж” ХХК-ний захирал Болормаагийн гарын үсгийн дардсыг би дарж баталгаажуулсан. “Электрон тоног төхөөрөмж” ХХК-ны захирал Болортуяа, “Стандарт материал” ХХК-ны захирал Зоригоо гэж хүмүүс албан ёсны бүртгэлтэй боловч эдгээр хүмүүс  үйл ажиллагааг мэдэхгүй. Болортуяа, Зоригоо хоёрын гарын үсгийн нэрийн дардсыг хэвлүүлж гэрээнд гарын үсэг болгон хэрэглэдэг байсан. Данснаас гүйлгээ хийх, бараа худалдан авах ажиллагаанд Зоригоо, Болороо нар оролцоогүй. Интернет банкаар нэвтрэх код надад байдаг учраас би цахимаар гүйлгээ тооцоо хийдэг” гэжээ. 2017-2018 оны хооронд “Электрон тоног төхөөрөмж” 4 удаа, “Стандарт материал”  5 удаа бараа, ажил үйлчилгээг ДБЭХС ТӨХК-нд нийлүүлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ