alim.mn | 2024.12.24
Н.Гарамханд спортлог биеэрээ гайхуулав

Фитнессийн багш дасгалжуулагч, ОУХМ Н.Гарамханд их зоригтой бүсгүй, дайчин бүсгүй. Тиймдээ ч дөнгөж  насандаа өөрөөсөө 20 шахам ах, Дархан аварга А.Сүхбаттай амьдрах шийдвэр гаргасан. Н.Гарамханд нэг үе бөхийн дэвжээнд гялалзаж аварга А.Сүхбаттай яг 10 жил хамт байж, хоёр хүүгийн аав ээж болсон юм. А.Сүхбат аварга Н.Гарамхандтай амьдарч байх үедээ УИХ-ын гишүүн болж, нэг үеийн бөх Г.Өсөхбаяртай хамт дархан аварга цолоо авсан. Албан тушаал, бөхийн цол алдрын оройд явсан А.Сүхбат аварга Н.Гарамханд гэдэг бүсгүйг сонгосноо ил харуулж, улсын баяр наадам хамтдаа үзэж, олны хэл амнаас эмээлгүй, сониучирхсан олны нүд харцан дор алхдаг байсан. Харин тэд өнгөрсөн жил хамтын амьдрал, хайр сэтгэлийн харилцаандаа цэг тавьжээ. Энэ тухай Н.Гарамханд сэтгүүлд илэн далангүй ярьсан. Ганцаараа үлдсэн Н.Гарамханд хоёр хүүгээ өсгөхийн зэрэгцээ фитнесс төвийн багш дасгалжуулагч хийж, хажуугаар нь хүмүүст хүссэн загвараар нь дээл европ хувцас оёж өгдөг. Өнгөрсөн хавар Карантин 14 шоунд орж, хэдхэн минут дасгал заасан нь түүний крашийн тоог эрс өсгөсөн. Ганцаараа хоёр хүү өсгөж яваа ч гуньж гундсан шинжгүй эрхэмсэг байж, эрүүл чийрэг биеэ гайхуулсаар явна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ