Мисс, модель Ю.Балжмаа Өвөрхангайд төрж өссөн охин. Өсвөр насандаа Улаанбаатарт ирж, загварын ертөнцөд хөл тавьсан тэр Улаанбаатар хотын унаган охидоос илүү амжилт гаргасан. Миссийн тэмцээнд оролцож, загварын шоунд ч оролцдог. Боловсрол телевизээс зохион байгуулсан MNTM шалгаруулах тэмцээнд аман хүзүүдсэн. Хүмүүс Ю.Балжидмааг нэгдүгээр байрт орсон Цэрэндолгор буюу Цэкүгээс илүү дэмжиж байсан юм.
Энэ тэмцээнд орсныхоо дараа Ю.Балжидмаа, “инста” оддын нэг Г.Анархүүтэй хамт амьдрах болсон билээ. Тэр үед Ю.Балжидмаа дөнгөж 20 настай байсан. Г.Анархүү тэр хоёр Ю.Балжмаагийн 21 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, удалгүй хөөрхөн хүүтэй болсон. Харин тэд хүүгээ бага байхад салж, тусдаа амьдрах болжээ. Өөрөөс нь хэдэн насаар ахмад, тэгээд ч танилын хүрээ илүү өргөн Г.Анархүү хүүгээ өөр дээрээ аван үлдсэн гэдэг.
Ганц бие болсон мисс Ю.Балжидмаа моделийн ажилдаа анхаарч байна. Ю.Балжидмаагийн зургийг харсан охид залуус “Гоо сайхны охин тэнгэр” гэдэг. Гоо сайхны охин тэнгэрийг Топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр “Занаду майнз”-ын Ганбаяртай холбоотой гэсэн яриа гараад намжлаа.