alim.mn | 2024.12.22
Ц.Сарнай сайн хань гэдгээ харуулсан...

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр, дуучин Ц.Сарнай хоёр өсвөр наснаасаа үерхэж, 20 гаруй жил амьдарч байна. Хайр сэтгэлийн холбоотой болоод 14 жилийн анхны хүүхдээ угтан авахад хамтран ажилладаг америкчууд хүртэл гайхсан гэдэг. Тэд 3 хүүхэдтэй. 2019 оны намар тэдний амьдралд хүнд сорилт учирч, Чинбаа хүнд өвдсөн. Харин эхнэр Ц.Сарнай нь элэгний донор болж, эргэлзээгүйгээр эмнэлэгт хамт хэвтсэн юм. Тэд БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаад эх орондоо ирсэн. Хүмүүс Ц.Сарнайг монгол бүсгүй, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварсан хэмээн бахархдаг. Мөн “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд эрвийх дэрвийхээрээ тусалж дэмжсэн билээ.

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай энэ үйлдлээрээ зөвхөн сайхан бүсгүй төдийгүй сайхан сэтгэлтэй, сайн хань, гадна дотногүй гэрэлтсэн бүсгүй гэдгээ харуулсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ