alim.mn | 2024.12.29
Мэдэгдэл
Хоёр сар хамтдаа зүтгэж ТТ-Чойр чиглэлд 300.0 мян тонн нүүрсийг тээвэрлэн төмөр замд хүргэж, экспортоор 76.950.000 ам долларыг төсөвтөө татахад тээврийн компани тээвэрчид бид бүгд нэгдэн орж, хатуу хүтүүг туулан зүтгэсээр байна.
Гэвч олон төрлийн дарамт шахалт, хясан боогдуулалт, цуурхал хийрхэл, поп нөхдүүдийн тоглолт гаарч байгааг хагалзан, мөн зайлшгүй шинэ нөхцөл байдалд тээвэр зохицуулалтыг хийх шаардлагын үүднээс Чойр чиглэлийн тээврийн ачилтыг өнөөдрөөс /2021.08.14 / ЭТТ уурхайтай ярьж ТҮР зогсоох боллоо.
Төслийн явцад санаатай саад учруулж, явцуу эрх ашиг амбицаараа Улсынхаа экспортыг санаатай тасалдуулж, дэлхийд данстай ЭТТ төрийн өмчит уурхайг "Тэг" зогсолтод шилжүүлж, улс орон, иргэн компаниудад эдийн засгийн том хохирол учруулах эрсдэл бий болгож, тээвэрчдийн ар гэрийн цалин хоолыг тасалдуулж таашаал авдаг хүмүүс, албан тушаалтнуудад хуулийн хатуу хариуцлага тооцуулж, Монгол улс төр засагтай, нэгдмэл нийтлэг эрх ашигтай гэдгийг харуулах болно.
Бид цаашид тээврийг шинэ зохион байгуулалт оруулж, улам бүр хариуцлагатай хяналттай болгож, орон нутгийн иргэд малчдын зүй ёсны шаардлага санал хүсэлтийг хүлээн авч, гэрээний үүргээ биелүүлдэггүй хутган үймүүлэгч нарыг шахан гаргаж экспортын тээврээ үргэлжлүүлэн хийх болно.
Ойрын хугацаанд тодорхой шинэ зохион байгуулалтын арга хэмжээ авч, ачилтыг эхлүүлэх талаарх мэдээллийг эргэн мэдэгдэнэ.
Бусад ачилт эхлэхтэй холбоотой шинэ хувиар дэлгэрэнгүй мэдээллийг төсөлд оролцогч тээврийн компаниудад албан ёсоор хүргэх болно.
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО
ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ
2021.08.14

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ