Моллай, экс гишүүн Д.Мураттай уулзжээ
Иран гаралтай Монгол тамирчин Саиед Моллай “Токио-2020” зуны олимпоос мөнгөн медаль авсанд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, “Эко кар центр” ХХК бэлгийн “салхийг хагалж”, дуртай нэг машинаа үнэгүй сонгож авах эрхээр шагнаж гардуулан өгсөн юм.
Энэ үеэр Саиед Моллай “Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. “Эко кар центр” ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо. Автомашинаа аваад хамгийн түрүүнд фитнесс рүү явна. Яагаад гэвэл би тамирчин хүн” гэсэн юм.
Үүнээс хойш Моллай Саиед бэлгийн далайд умбаж, хөөрөг, мөнгөн аяга, гаанс, ташуур, гутал, фитнессийн эрх гээд ара араасаа дэлгүүрүүд гардуулж өгч, өөрсдийгөө ч давхар рекламдаж байна. Моллай тамирчин монгол дээл гэхэд худалч хүнд гарын 10 хуруунаас давж байгаа бололтой. Хэзээ, хаана бэлтгэл хийж амжих вэ гэмээр л уулзалт, баяр ёслол болж байна. Энэ цуваанаас УИХ-ын гишүүн асан Д.Мурат ч хоцорсонгүй. Саеид Моллай, УИХ-ын гишүүн Д.Мурат хоёр хоёулаа Аллахын шашинтай, коран судартай улс. уулзаж ярих зүйл бишгүй байдаг биз. Одоо олимпийн медалийг нь угаах, бэлэг гардуулах цуваагаа цөөлөхгүй бол энэ хүн бэлтгэл сургуулилтаас илүү шил дараалсан олон уулзалтаасаа ядарч “сэнсрэх” бололтой.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.108
Sartaa sanjignuur boov sda zailaarai
Төстэй мэдээ