alim.mn | 2025.06.09
Талибчууд Афганистаныг эзэлж, Ерөнхийлөгчийн ордныг бүсэлжээ

Террорист "Талибан" хөдөлгөөнийхөн Афганистаныг эзэллээ. Тэд нийслэл Кабул хотод нэвтэрч хотын төв дэх Ерөнхийлөгчийн ордныг бүсэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн бөгөөд түүнийг Таджикистан руу явсан гэж үзэж байна. 

"Талибан" хөдөлгөөнийхөн төрийн эрхийг мэдэлдээ бүрэн авахаар зорьж байгаа юм. Түүний зэрэгцээ тус улс дахь гадны иргэд, дипломат ажилтнууд цорын ганц замаар буюу Кабул хотын нисэх буудлаар орхин гарч байгаа юм. 

АНУ, Францын Элчин сайдын яамны ажилчдыг Кабулын нисэх буудал руу нүүлгэн  шилжүүлж, тэдний аюулгүй байдлыг НАТО-гийн цэргүүд хангаж байна.

Долоодугаар сарын 9-ний байдлаар "Талибан хөдөлгөөнийхөн" Афганистаны газар нутгийн 90 нэгжийг хяналтдаа байлгаж, 141 нь засгийн газрын мэдэлд, 167 нь маргаантай нутаг дэвсгэрт ордог байсан бол наймдугаар сарын 15-ны байдлаар засаг захиргааны 345 нэгжийг мэдэлдээ авч, 12 нэгж засгийн газрын мэдэлд, 41 нь маргаантай хэвээр үлджээ. 

Афганистаны засаг захиргааны 345 нэгжийг эзэлжээАфганистаны засаг захиргааны 345 нэгжийг эзэлжээ

"Талибан" хөдөлгөөнийхөн эзлэн түрэмгийлж явахдаа эсэргүүцэлтэй тулгараагүй ч хотын зарим хэсэгт буун дуу гарсан талаар мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Кабул хотын гудамжинд "Талибан" хөдөлгөөний далбаа мандаж байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ