alim.mn | 2024.12.24
Ган-Эрдэниийн ахин учирсан анхны хайр

"Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ анх жүжигчин, яруу найрагч Гэрэлийн хүргэн болсон. Жүжигчин Гэрэл "Тань руу нүүж явна", "Гул аранжин" киноны гол дүрд тоглосон монгол төрхтэй эмэгтэй. Гэрэлийн охин "жижиг" Халиунтай Л.Ган-Эрдэнэ 20 гаруйхан насандаа амьдарч, ууган охиноо хамтдаа угтан авсан. Ганаагийн эхнэр М.Халиун тэр үед "Help" сургалтын төвийн эзэн, камертончууд ч тус төвийг байнга рекламддаг байлаа. Ганаа, Халиун хоёр үе салдаг, эргээд нийлдэг. Энэ нь сүүлдээ зуршил болох дөхсөн. Харин Л.Ган-Эрдэнэ Б.Уянгатай, М.Халиун С.Насантулгатай учирснаар тэд бүрмөсөн салсан.

"Камертон"-ы Ган-Эрдэнийн эхнэр Б.Уянга нь "Жигүүр гранд"-ын эзэн Д.Баттөрийн ууган охин. "Жигүүр гранд"-ын Баттөрийн 6 охин ёстой л торгонд хөлөбөрнө гэдэг шиг брендээр туйлдаг бүсгүйчүүд. Тэрбумтны охинтой амьдарсан Ганаа шууд хадам аавынхаа "Эко" телевизийг удирдах болсон. Ган-Эрдэнэ, Уянга хоёр 10 жилийн сурагч байхдаа үерхэж байсан ч баян айлын охин Б.Уянга Америк явснаар тэдний харилцаа холдож хөндийрсөн гэдэг. Ахлах, их сургуулиа төгссөн Б.Уянга Монголдоо ирснээр "Камертон"-ын Ган-Эрдэнэтэй эргэн таарч, хамтдаа амьдраад 10 жил болжээ. Тэд одоо 3 хүүхэдтэй. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ