Д.Ганбат: “Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй”
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Одоогоор гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй. Нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг. Энэ тоо бүрдсэн гэж болно гэлээ. Үндсэн хуулинд "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно" гэсэн заалттай. Энэ заалтын дагуу УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурлаа гэхэд цаана нь зургаан гишүүн нэмж зурах шаардлагатай. УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан эсэхийг асуухад АН-ын бүлгийн дарга түдгэлзсэн байр суурь илэрхийлэв. Хэрвээ АН-ын бүлгийн даргын ерөнхийлөн хэлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурах тоо бүрдсэн эрх баригч хүчнээс таван гишүүн хамаарч байна. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгууль, намрын чуулган хүртэл энэ асуудал хэрхэн өрнөхийг харах үлдлээ" гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.85.9
Хужаагийн захиалгатай энэ мэтийн нөхдүүд засагнураах ажлаа хийж эхлэх нь
Төстэй мэдээ