
Энэ удаагийн орон нутгийн Засаг даргад бөхчүүд олноороо сонгогдсон. Аймгийн заан Р.Сэддорж Өмнөговийг удирдаж байгаа бол Булган аймгийн засаг даргаар аймгийн арслан, ОУХМ, жүдогийн 8 удаагийн улсын аварга Б.Ариун-Эрдэнэ нар сонгогдон ажиллахаар болжээ. Бөхчүүд ёс дэгээ “айхтар” баримталдаг гэдэг. Бага цолтон нь том цолтоноо дуурайх нь бий. Тэгвэл аймгийн арслан Б.Ариун-Эрдэнийн “ажил” бүрийг аймгийн заан Р.Сэддорж даган баясаж эхэлжээ. Булган аймгийн Засаг даргатан хөрш зэргэлдээ Орхон аймагтай “харилцан үл довтлох, энх тайвнаар зэрэгцэн орших” гэмээр гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зураг ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, цайллага зэргийг ГХЯ-ныхныг гайхтал өндөр хэмжээнд зохион байгуулж улс даяар алдаршиж байсан. Үүний адилаар Өмнөговийн Засаг даргатан нь “Эрдэнэс Таван толгой” компанитай гэрээ байгуулах арга хэмжээний зардалд бараг таван сая төгрөгийг зарлагаджээ. Еслолын арга хэмжээ нь Булганы хэмжээнд хүрээгүй нь мэдээж биз. Цолоор ахиугийн хувьд Б.Ариун-Эрдэнэ илүү нижгэр сүртэй хийсэн. Тэгээд ч өмнөх ерөнхийлөгчтэй шадарлаж гадаадын том тэмцээнд гар зөрүүлж, газар үзсэн хүн. Харин Өмнөговийн аймгий заан нь “ажнай” Бат-Эрдэнийн сүүдэр бараадаж аймгаасаа гарч барилдаж үзээгүй гэнэ.


