alim.mn | 2024.12.22
Соёлын яамнаас зарласан 50 саяын шагналын сантай Ярууслын чуулган наадам яруу найрагчдын бухимдлыг төрүүлэв

Соёлын яамнаас “Ярууслын чуулган” нэртэй шүлгийн цахим тэмцээн болно, 50 саяын шагналын сантай гэхчлэн сүртэй зарласан. Соёл урлагийн арга хэмжээнд ойрдоо ороогүй яруу найрагчид идэвхтэй оролцсон ч сүр дуулиантай зарласан шигээ сайхан үргэлжилсэнгүй. Удаа дараа хугацаагаа хойшлуулсан, шинэ телевизийг олонд таниулахын тулд яруу найрагч, зохиолчдыг ашиглалаа гэж зохиолчид эхнээсээ гомдож байна. Мөн тэд өндөр шагналын сантай байснаа гэнэт шагналаа өөрчилсөн, Зохиолчдыг тоглоом болголоо гэж бухимдаж байна. Соёлын яамны нэр дээр зарлагдсан уралдаан ийм “соёлгүй” байгааг яруу найрагчид төдийгүй үзэгчид гайхаж байна.

  Одоо ямар шагнал өгөх нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, тэгээд ч гурван хувилбараар авна гэсэн. Саяхан 8 сарын 21-нд хоёрдугаар шатны шалгаруулалт болэ гэсэн ч хугацаагаа сунгасан байна. Ингэж яруу найрагчдаар даажигнаж, тоглохоо болимоор юм, бүхэл бүтэн Төрийн яам шүү дээ гэлцэж сууна. “Ямар нэг юм болохоор л хугацаагаа өөрчилдөг” гэж яриуу найрагчид хардаж байна.

  Уг нь анх “Ярууслын чуулган” монгол туургатны яруу найргийн цахим наадам болно гэж сүртэй зарласан. Гурван үе шаттай зохион байгуулагдах энэ наадамд 21 аймаг, нийслэл хотын яруу найрагч, сонирхогчид, Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тувагаас яруу найрагчид оролцоно. Уг наадмын зорилго нь яруу найрагчдын бүтээлийг хилийн чанадад сурталчлах, залгамж үед яруу найргийн мэдлэг олгох зорилготой, 50 сая төгрөгийн шагналтай гэж зарласан юм. Харин одоо хэдэн зохиолчдынхоо “нервийг барж”, Соёлын яамны нэрийг шороотой хутгаад өнгөрөх нь дээ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ