Америк доллароор бялхан амьдардаг О.Мөнхжин гэж залуу бий. Солонгосын оройгүй баячуудын амьдралыг харуулсан “Пентхаус” цувралын жүжигчний өмссөн хувцсыг О.Мөнхжин өмссөн явах нь олон. “Инста”-д алдартай тэрээр саяхан эхнэртээ сард 10000 ам.доллар өгдөг гэж хэлж, хүмүүсийг гайхуулав. Мөн тэрбээр гурван долларын саятан төрүүлсэн гэнэ. Мөнгөөр бороо оруулах шахдаг О.Мөнхжин анх 2011 оноос эхэлж Forex хөрөнгийн зах зээлийн арилжааны талаар судалж эхэлсэн гэнэ. Улмаар олон жилийн турш сурч, судалж алдаж оносны эцэст өнөөдөр дэлхийн зах зээлээс ам.долларыг шууд татах чадвартай болсон, дэлхийн аль ч улс оронд байсан энэ мэргэжлээрээ орлого олоод явах дэлхийн хүн гэх боломжийг олж авсан. 2016 оноос хойш бүтэн цагаар арилжаа хийж амжилт гаргаж эхэлсэн гэдэг.
Улмаар 2019 оноос эхлэн Монголынхоо нийт залуусыг тэгш боломжоор хангахын тулд “MOT Wealth” Academy–ийг үүсгэн байгуулж мянга, мянган залуусд арилжааны талаар зааж зөвлөж эхэлсэн ажээ. О.Мөнхжин “Би өөрөө хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн шинжээч хүн. Арилжаа гэдэг нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас, валют, хувьцааны гэх мэтчилэн арилжаж болох үнэт цаасууд дээр судалгаа шинжилгээ хийж өнгөрсөн ханшийн түүх, ханшийн ирээдүйн таамгыг тодорхойлсны үндсэн дээр шийдвэр гаргаж хямдхан авч үнэтэй зарах эсхүл үнэтэй зараад хямдхан авах гэсэн консепц дээр явагддаг. Товчхондоо ханшийн зөрүүнээс ашиг хийх процесс гэсэн үг. Би хамгийн анх 2016 онд арилжаа хийж эхлэхдээ 50 мянган ам.доллартай эхэлж байсан. Энэ мөнгөө маш богино хугацаанд 1 сая ам.долларт хүргэж чадсан. Манай академийг төгссөн гурван сурагч Америкт долларын саятан болсон” гэж ярьсан юм.