Х.Бадамгэрэл 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ моделиар шалгарч байсан. Түүний нөхөр дуучин Беки. Тэд нэг хүүтэй. Гэр бүл хүүгийнхээ тухайд 23 настайдаа гэрлэж, хүүхэдтэй болно гэж боддог хэмээн ярьж байсан. Нас нь 30 шүргэж, "Бальзакийн нас"-андаа ирсэн Топ модель Х.Бадамгэрэл өөрийнхөө гоо үзэсгэлэнг гайхуулсан зураг авахуулжээ. Энэ зургаа "Битгий ингэ битгий тэг ил байна нүцгэн байна бла бла..... Яг үнэндээ залуу байхдаа л ийм зориг зүрхтэй байна ш дээ. Залуу байхдаа л Хөдөлмөрлөж анхаарсан биe хаагаа хадгалж байгаагаа гаргана. Бусдын юу гэх бол гэдэгт биш өөрийнхөө тав тух сэтгэл ханамж кайфыг түрүүлж тавина аа.
Энэ зуны хамгийн хайртай зураг минь. Зуныг дуусгамааргүй жаахан ч гэсэн сунгаад хамт баймаар байна" гэжээ. Загвар өмсөгч бэлтгэх Андра дамжааны захирал Х.Бадамгэрэл ч уяа сойлго нь таарсан морь шиг, загварын стандартыг хангаж тайзан дээр алхахад бэлэн формтой байна даа.