Улсын начин Б.Сугаржаргал бөхчүүд отроо том бие, арал чацтайд тоооцгдоно. Одоо болж буй 512 бөхийн барилдаанд Улсын начин зодогложээ. Хоёр жил үргэлжилсэн хөл хорионоос болсон уу, жүдогийн +100 кг жинд барилддаг байсан Б.Сугаржаргал нэлээн жин нэмсэн нь хүмүүсийн хэл ярианы бай болж байна. Б.Сугаржаргал 2012 оны улсын баяр наадмаар аймгийн заан цолноос шууд улсын начин цолонд хүрсэн. Мөн тэрбээр 2014 оны улсын баяр наадмаар гурвын даваанд аймгийн арслан Г.Баасандоржтой барилдаж уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг буруушааж хэл амаар доромжилсон явдал гаргаж олны шүүмжлэлд өртөж байсан удаатай. Сонирхуулахад Б.Сугаржаргал олимпийн аварга Н.Түвшинбаярын эхнэрийн төрсөн дүү.
-Олимпийн аварга Н.Түвшинбаярыг танай хүргэн гэдэг. Та эхээс хэдүүлээ юм бэ?
-Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Энэ талаар би тэр бүр ярьж байгаагүй юм байна. Түвшинбаяр аваргын эхнэр манай аавын өмнөх эхнэрийн охин. Бид нэг эцгийн хүүхдүүд. Эцэг маань бага байхад нэг нэгэндээ хань болж яваг гээд их ойр дотно өсгөсөн. Бараг л нэг гэрт өссөн. Сайхан эгч дүүс. Анх “Аварга” дээд сургуулийн дотуур байранд ахтай хамт амьдардаг байсан юм. Тэгэхэд манай байранд Түвшинбаяр ах, улсын начин Энхбат гээд ах нар байлаа. Хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед манай эгч бид хоёрыг байнга эргэж тойрдог байсан юм. Тэр үед л аваргатай танилцсан байхгүй юу гэж тайлбарласан байдаг.