Америкийн дуучин жүжигчин Мадонна өчигдөр 63 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө нөхөр Ахламалик Уильямс, хүүхдүүд болон найз нөхдийн хамт Итали улсад тэмдэглэжээ. Дэлхийн од, попын хатан хаан Мадонна 1958 оны наймдугаар сарын 16-нд төрсөн. Со гавьяат нэг удаа Мадонна бид хоёр чацуу, 1958 оны нохой жилтэй, арслангийн орд гэж ярьсан удаатай. Мадонна ийнхүү 63 нас хүрч байгаа ч алдар хүндийн тавцангаас буугаагүй, тайзан дээр залуусаас дутахгүй бүжиглэсээр байгаа. Мадонна анх 1978 онд урлагийн ертөнцөд бүжигчнээр хөл тавьсан. Хожим нь ганцаарчлан дуулж эхэлснээр амжилтын гараагаа эхлүүлж, алдар хүндийн оргилд гарсан билээ.
Шоу бизнесийн ертөнцөд домог болсон тэрээр зургаан хүүхдийн ээж. Түүний нөхөр 27 настай, өөрөөс нь 35 насаар дүү. Нөхөр Ахламалик Уильямстайгаа 2018 оноос хойш хамт амьдарч байгаа юм.