С.Чулуун захиралтай “Чингис хаан” музей компьютерийн 250 сая, тавилгын 330 сая төгрөгийн тендер зарлажээ

Сүүлийн сард хамгийн өндөр өртөгтэй тендер зарласан төсвийн байгууллагын нэгээр шинэхэн төрсөн “Чингис хаан” музей болжээ. Тус музей компьютер, техник хэрэгсэл худалдан авахаар 250 сая, тавилгын 330 сая нийт 580 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлаад байна. Музейн захирлаар экс Соёлын сайд С.Чулуун томилогдсон. Түүний томилгоог шинжлэх ухааны салбарынханы зарим хэсэг, тодорхой түүхчид эсэргүүцсэн ч бараагүй. Музейн захирал түүхийн салбарт хар толботой явсаар байна. Архивын үнэт баримтыг Хятадын талд хувилж өгсөн, эрдмийн бүтээлийн зэрэг шуугиан түүнийг дагалддаг. Дээрхи хоёр тендер ч С.Чулуунд хамааралтай гэдгээр хардлага сэрдлэг төрүүлж байж болох юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.80.45
Улс эх орноо гэсэн сайхан сэтгэлтэй залуу.Циркээ улсад буцааж өгье гэж бсан.Даанч хорчингуудын гайгаар сайдын суудлаа өгчихсөн.
Төстэй мэдээ