alim.mn | 2024.12.23
“Олонборлог” компаний захирал ЖДҮХС-гаас авсан 500 саяын зээлээ эхнэрийнхээ дансанд шилжүүлж зарцуулжээ

 “Олонборлог” нь 2013 онд В.Сайн-Отгон, Р.Батцэцэг, В.Баттөр гэсэн гурван гишүүнтэйгээр барилгын засвар, засал чимэглэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан жирийн л компани. Гэхдээ нэг давуу тал байсан нь захирал В.Сайн-Отгон нь ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэгтэй 2007 оноос хойш найз нөхдийн харьцаатай явж иржээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд савхны жижиг үйлдвэртэй энэ компани гэнэт үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж махны үйлдвэрлэлд “оржээ”. 2018 онд сангийн захирал найзтайгаа уулзаад “Шилмэл үүлдрийн эрчимжсэн мал аж ахуйн” төсөл бичигджээ. Үүнтэй хамт “Олонборлог”-ийн захирлын эхнэр Ш.Ариунзаяагийн “Эс Эй Эм И” компани нь “Нарлаг хүлэмж” төсөл бичиж ЖДҮХС-д өгчээ. Гацууртад газартайгаас өөр нарийн ногоо тарилалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх зүйл энэ компанид байсангүй. Гэсэн ч сангаас 500 сая төгрөгийн зээл авчээ. “Олонборлог” компани нь 2018 оны 9-р сарын 24-нд мөн 500 сая төгрөг авсан агаад В.Сайн-Отгон нь зээлийн хөрөнгийг ердөө гуравхан хоногийн дараа эхнэрийнхээ дансанд шилжүүлж зарцуулжээ. ЖДҮХС-гийн экс захирал С.Төгсбилэгийн найз эхнэр нөхөр хоёр нь сангаас авсан зээлээ төслийн зориулалтын дагуу зарцуулах зорилгогүй байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ