НАМЗХ бол МАН-ын дэргэдэх залуусын байгууллага. НАМЗХ-нд нэг үе Н.Номтойбаяр, Ш.Отгонбилэгийн Содбилэг, "ГОК"-ийн Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, "Их Засаг"-ийн Ням-Осорын хүү Н.Учрал гээд толгой баячуудын хүүхдүүд удирдаж байсан. Одоо Удирдах зөвлөлийн гишүүн экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, ГОК-ийн Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал, "МТ" группын Ганзоригийн хүү Г.Дашням, Гүр-Аранзын Төгөлдөр нар багтсан байна. Мөн ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, "Анод"-ын Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр, АПУ-гийн Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг гэх зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс НАМЗХ-нд байдаг.
"Анод"-ын Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр Хотын дарга Д.Сумъяабазараар дамжуулан МАН-д орсон. Г.Төгөлдөр мисс Мичидмаагийн дүү Ч.Анунтай гэрлэсэн. Тиймээс Д.Сумяъбазар Г.Төгөлдөрийг дэргэдээ авч, СХД-ийн намд оруулж, хувийнхаа Хөрөнгө оруулалтын банкны захирлаар ажиллуулсан. НИТХ-ын гишүүн. Мөн НАМЗХ-д "шургуулж", дэд ерөнхийлөгч болгосон гэнэ. Г.Төгөлдөр Хөгжилийн банкны дэд захирлын албыг хашиж байгаад ажлаа хүлээлгэн өгчээ. Г.Төгөлдөрийн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвгих санаатай ажлаа өгсөн гэлцдэг. Г.Төгөлдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлаар удаан ажилласан нэгэн.
Г.Төгөлдөр нь “Анод” банкны эзэн Э.Гүр-Аранзын хүү юм. Эцэг Э.Гүр-Аранз нь тус банкны ТУЗ-ийн гишүүн хийж байгаад, удирдлагуудтай нь үгсэн хуйвалдаж улсад их хэмжээний хохирол учруулж, арилжааны “Анод” банкийг дампууруулсан гэх хэргээр гурван шатны шүүхээс ял авч, дөрвөн жилийг өөрийн биеэрээ эдлээд суллагдсан. Уг хэрэг 2008 онд эхэлсэн бөгөөд таван жил шалгагдаж байгаад ийнхүү шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг.
Г.Төгөлдөр өнгөрсөн 2020 оны сонгуульд СХД-т нэр дэвшихээр бэлдэж, итгэлтэй хүмүүстэй IPHONE-11 гар утас тараасан гэж яригдаж байлаа. Гэсэн ч УИХ-д нэр дэвшиж чадалгүй НИТХ-д нэр дэвшин сонгогдсон юм.
Саяхан Хтын дарга Д.Сумъяабазараас Хөрөнгө оруулалтын банкны талаар асуухад "Банкны ажилд бараг оролцдоггүй, банкны холбогдох хүмүүс нь мэднэ" гэсэн. Тэгвэл Асашёорюү, Д.Сумъяабазар хоёроос илүү тус банкийг мэдэх хүн нь НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр гэх юм.