alim.mn | 2025.01.03
"АПУ"-гийн охин НАМЗХ-нд амархан идээшжээ

УИХ-ын дэд дарга, АН-ын дэд дарга, Шунхлай группийн үүсгэн байгуулагч Гаваагийн Батхүү агсны охин Б.Цэлмэг аавыгаа бурхан болсны МАН-д гишүүнээр элссэн. Улмаар тус намын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон, мөнгөтэй хүний үр садад НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн үүд хаалга үргэлж нээлттэй гэх ярианд нэмэр хачир болсон билээ.

АН-ын лидер агсны охины гэнэтийн шийдвэр нь АН-ын зарим лидер, гишүүд дэмжигчдийг гайхшруулж, зарим нэгнийх нь дургүйцлийг хүргэж байгаа хэдий ч Б.Цэлмэг өөрийн улс төрийн сонголтондоо итгэлтэй байдаг гэнэ. Б.Цэлмэгийг МАН-д элссэний шалтгаан нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнтөй удаан хугацаанд үерхсэнээс болсон ч гэсэн. Юутай ч Б.Цэлмэг, Б.Энхмөрөн хоёр зам замаа хөөсөн гэж яригдаад байгаа.

Б.Цэлмэг МАН-ын гишүүн, НАМЗХ-ы Удирдах Зөвлөлийн гишүүний үүргээ идэвхтэй гүйцэтгэж, нам, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэрбээр төр нийгмийн нэр изүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дарга Э.Тамирт амжилт хүсч, санал солилцох уулзалт зэрэгт холбооны удирдлагаа төлөөлөн оролцож, НАМЗХ-ны удирдлагын олон залуусын дунд ганцаараа явдаг болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yourNIC
3 жилийн өмнө
178.159.42.192
What are the best porn games you can play in 2021? See and choose here https://appornhub.com/
yourNIC
3 жилийн өмнө
178.159.42.192
Annual Visitor Survey 2021. Want to win an Apple iPhone 12 Pro? Visit https://anti-covid.us/
Төстэй мэдээ