alim.mn | 2024.12.25
Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул ихэр охиноо өсгөж байна

Монголын толгой баячуудын нэг "Нарантуул"-ын Сайхансамбуу 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Хэзээнээсээ өөрийнхөөрөө энэ эрхэм УИХ-ын гишүүн байхдаа тухайн үеийн МАН-ын дарга, С.Баяртай намын бүлгийнхээ хурал дээр маргалдаж, хэд хэдэн удаа бүлгийн хурлаа тараасан. 2012 оны сонгуульд МАН нэр дэвшүүлээгүй төлөө Ц.Yямдоржтой маргалдаж, Ц.Нямдоржийн гомдлоор прокурорт шалгагдаж явсан. Хүний ая тал хардаггүй, хэлэх гэснээ хэнээс ч айдаггүй хэлдэг Ш.Сайхансамбууд Ардын намд ёстой орон зай олдохгүй нь тодорхой. Охин С.Эрдэнэтуул нь НИТХ-ын тэргүүлэгч, ҮЦХ-гийн даргаар ажиллаж явсан ч бас л нэг өдөр МАН-ын хүрээллээс холдсон.

Гэртээ сууж байгаа Сайхансамбуугийн Эрдэнэтуул одоо ихэр охиноо өсгөж буй. С.Эрдэнэтуулын төрсөн ганц дүү С.Наранбат мөн ихэр хүүтэй. Ш.Сайхансамбуу бизнес эрхлэхдээ охин Эрдэнэтуул, хүү Наранбатын нэрийг нийлүүлж "Нарантуул" захаа нэрлэсэн гэдэг. Эдийн буянтай Ш.Сайхансамбуу халамцахаараа ихэр охин, ихэр ач хүүгээ тэвэрч,"үрийн буянтай"гэж онгирдог гэсэн. 

  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ