Баян-Өлгийн сурагчид ЭЕШ-ын сүүл мушгисан нь Х.Баделханы балаг

Саяхан дунд сургууль төгсөгчдөөс ЭЕШ авлаа. Аймгуудаас Баян-Өлгий аймаг элсэлтийн шалгалтын дүнгээр сүүл мушгиж, хамгийн сүүлийн байранд орлоо. Иргэд нь энэ бол шууд өмнөх ба одоогийн Засаг дарга нартай шууд холбоотой. Өнгөрсөн дөрвөн жил Х.Бадeлхан гишүүний төрсөн дүү Заурe Боловсролын газрын даргаар ажилласан. Өчигдөр өөрчилсөн нэр зүүгээд УИХ-ын гишүүн Х.Бадeлханы биe төлөөлөгчийг оронд нь тавьжээ. Чанарын ямар ч ялгаагүй томилгоо. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг л...ЭЕШ дүнгээр Баян-Өлгий аймаг 23 дугаар байрт жагсаж байна. Бүх төрлөөр шүү. Шалтгааныг бид аль дээр дүгнэж мэдэж байсан. Энэ ухралт сургуулийн захирлуудын томилгоотой шууд холбоотой. Нам дагасан нөхдүүдээ захирлаар томилоод байвал гарах үр дүн ийм л байна.
Уг нь Энэ салбарыг мэдлэг боловсролтой, Монгол хүн ахалсан бол ахиц гарах байсан гэлцдэг. Одоо Баян-Өлгийн аймгийн сурагчид монгол хэлээ ч сайн мэдэхээ болилоо. Өлгийн сурагчдад Монгол хэлний цагийг нэмж оруулах хэрэгтэй. Даанч Х.Бадeлханы гар хөл энэ салбарт байсан цагт өөдлөхгүй ээ гэсэн уруу яриа сонсогдож байна.
Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй. 70 нас хүрсэн Х.Бадeлханы вант улс Баян-Өлгий аймагт оршин тогтнож байна гэхэд хилсдэхгүй. Анх хуурай сайрт том гүүр тавих зэргээр мөнгө идэж эхэлсэн. Одоо бүүр "төгсөрч", эрүүл, мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбараа эзэгнэж аваад, даварсаар хүчний байгууллагын дарга нарт худ ураг, хүргэн хүүгээ зүтгүүлж эхэлсэн. Сая сонгогдсон залуу гишүүн Аубакир Монголоор сайн ярьдаг болохоос өөрөө боловсролгүй, боловсролын салбарт анхаарах ч чадваргүй, туршлагагүй нэгэн. Өлгийн какахуудын амьдралыг сайн мэдэхгүй нэгэн. Тиймээс Х.Баделханы үгээр явдаг аж. Суумал бурхан шиг 20 жил шахам тахиад юу ч өөрчлөгдсөнгүй.
Баян-Өлгийн удирдлагууд нар Бадeлханы аманд орсон. Өмнөх Засаг дарга Гылымхан болон одоогийн Засаг дарга Бауыржан төрсөн үeлүүд. Энэ байдлаараа Баян-Өлгийд юу ч өөрчлөгдөхгүй нь. Энэ аймагт нэгэнт цус ойртсон. Энэ байдлыг шүүмжилдэг, шударга үнэн үг хэлдэг хүн шууд дарамтлуулах болжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ