“Киви” хамтлаг олон гишүүний нүүр үзсэн ч хамгийн сайн бүрэлдэхүүн нь Б.Халиунаа, Д.Ука, Б.Намуунаа гурвал гишүүн байсан үе. Энэ гурвын үед хамгийн сайн, олон хит дуу нь төрсөн. Ука, Намуун, Халиун гурав дуулж, “Киви” хамтлаг ид мандан бадарч явах үед Б.Халиунаа дуучин О.Анхаатай учирч, хувийн амьдралаа бодож хамтлагаасаа гарсан. Хамтлагаас гарах үед их ч хэл ам гарсан. Дуучин О.Анхбаяр, Б.Халиун хоёрын хайр сэтгэлийн хүч, хамгийн сайн хамтрагч байж олон ч хит дуу гаргасан. Гадаад дотоодын төсөл хөтөлбөрт ч их оролцож, “Зөгийн үүр” төслийн хүрээнд дэлхийг тойрсон. Хувийн амьдрал, уран бүтээл нь жигдэрч, Б.Халиунаа гурван төрүүлсэн дархан бэр. Одоо ууган хүү нь аав Анхаа, ээж Халиунаа хоёроосоо ч өндөр болжээ. О.Анхаа Хан-Уул дүүргийн хариуцлагатай удирдах ажилтны нэг болж, улс төр хөөгөөд тайзан дээр гарахаа болсон. Харин Агий дуулахаа больж, оронд нь “Киви” хамтлаг Намуунаагаа хадаг сүү барих шахуу угтлаа. Хэдийгээр хамтлагаасаа гараад 15-16 жил гурван хүүгийн ээж болсон ч Б.Халиун сайн ханийн хайр халамжийн хүчээр яг Киви хамтлагт байсан хэвээрээ, гоолиг хөөрхөн, залуухнаараа… Хөл хорио суларвал Киви хамтлаг хуучин хамгийн сайн бүрэлдэхүүнээрээ нүд сэтгэл баясгасан тоглолт хийнэ байх.
Рок попын сайхан бүсгүйчүүдийн нэг Халиунаагийн аав Н.Баатаржав уран Дархан хүн. Монгол Улсын нэрийг гарган түүх соёлын эх өвийг шингээсэн маш олон бүтээл тууривал хийсэн. Тухайлбал Төрийн, Улсын шагналууд, Жанрайсаг бурхан, Сумо бөхийн шилжин явах цом, Төв талбайн усан оргилуурын 4 талд байрлах Хангарьд, Гаруда шагналууд гэх мэт их бүтээлүүдийн эзэн. Уран дархнаар 30 жил ажиллаж төр улсдаа зүтгэсэн хөдөлмөр, уран гарын хүчээр бүтсэн оюуны бүтээлийг үнэлж, саяхан Н.Баатаржавыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.