alim.mn | 2024.12.22
Ухань явахаар төлөвлөсөн эзнийхээ гадаад паспортыг урсан нохой аврагчаар тодорчээ

Тайваний хэсэг жуулчид энэ сарын 13-нд өдгөө аймшигт өвчний голомт болоод байгаа Хятадын Ухань хотод аялахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл жуулчлалын багт орсон нэгэн бүсгүйн гадаад паспортыг яг явах өглөө нь нохой нь урчихсан хэрэг гарчээ. Бүсгүй урагдсан паспорт болон хэргийн эзний зургийг 1-р сарын 13-ны өглөө фэйсбүүкын нохой сонирхогчдын группд оруулсан аж. Нэгэнт гадаад паспортгүй болсон тул аяллаасаа ганцаараа хоцорч бусад нь Хятадын Ухань хот руу нисжээ. Нохойны буруугаас болж хоцорсон бүсгүй гомдож халагласан пост хэдэнтээ оруулсан. Жуулчдын групп Ухань хотод очсны дараахан аймшигт өвчний тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Тайваны жуулчид хотын иргэдийн хамт хорионд орж бүрэн тусгаарлагдсан бол хоцорсон бүсгүй өдгөө нохойндоо талархаад баярлаад барахгүй байгаа гэнэ. Тэрээр нүүр номондоо урагдсан паспортынхоо зургийг оруулж “Та нар энэ паспортыг санаж байна уу, миний нохой намайг аварсан байна ч дээ. Хэрвээ нохой маань паспортыг ураагүй бол би одоо өвчний голомтонд хоригдож байх байсан. Үүнийг бодохоор л нуруугаар минь хүйт даах юм” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ