Түрүүлж ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж монголчууд ярьдаг. Энэ үгийн үнэнийг хэсэгхэн хугацаанд фото моделиор ажиллаж байсан М.Мөнхжаргал батлав. Царай зүс хөөрхөн ч нуруу нь намхан болохоор загварын тайзан дээр алхаж чадаагүй. Гэвч фото модель М.Мөнхжаргал эгч нарынхаа найз залуу байсан байсан, бүр хоорондоо булаацалдан тангараг тасарч байсан залуутай гэр бүл болж, хүү охинтой болж, нам гүм амьдарч байна.
Фото модель М.Мөнхжаргалыг хүмүүс дуучин Дэлгэрмөрөнгийн “Чамайгаа үнсье” дууны клипэнд тоглосноор нь анддаггүй. М.Мөнхжаргалын нөхөр нь нэг үе Топ модель Ч.Туяацэцэгтэй хамтран амьдарч байсан Д.Мөнх-Эрдэнэ. Д.Мөнх-Эрдэнэ УДШ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнгийн бага хүү. М.Мөнхжаргалын нөхөр Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшсэн. Эцгийн хураасан хур хөрөнгө байхгүй, өөрөө бизнес эрхэлдэггүй байсан төрийн албан хаагч энэ залуу мисс, загвар өмсөгчдийг эргүүлж, дотносч чаддаг нь ээжийнх нь гавьяа гэлтэй. Экс гишүүн Д.Дэмбэрэлцэрэнгийн гэргий Байгальмаа “Монголжингоо” дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Одоо нэрээ Сити дээд сургууль болгож сургалтын албаны даргаар бэр М.Мөнхжаргал ажиллаж байгаа гэдэг.
“Монголжингоо” дээд сургуулийн дизайны ангийн сургалт сайн, багш оюутнуудын хийсэн хувцас “Гоёл” наадамд дээгүүр давхидаг. Тиймээс энэ сургуулийн үүд хаалгаар загвар өмсөгчид их орж гардаг, ойр ажилладаг гэдэг. Ингэж явахал Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ танилцаад амждаг бололтой. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ урьд Топ модель Ч.Туяацэцэгтэй хамтран амьдарч байсан. Тэр үеэр Азийн хатан хаан Г.Оюунгэрэл дундуур нь орж, зүү орох зайгүй хосыг хөндийрүүлжээ. Мисс Г.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай амьдарч, бүгд л тус тусын замаа хөөжээ.