alim.mn | 2024.12.25
Б.Эрдэнэтуяа Стивен Сигалтай 2009 онд гэрлэсэн ч Монголын иргэншлээ солиогүй

Холливудын од Стивен Сигал якут, индиан цустай. АНУ-ын тулалдааны урлагийн мастер энэ эрхэм ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо Ерөнхийлөгч В.Путинээс гардаж авсан. Одоо АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй. Харин 2009 онд Стивен Сигалтай албан ёсоор гэрлэсэн Б.Эрдэнэтуяаг нөхрөө дагаад Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог. Харин Б.Эрдэнэтуяа Америкт 15-16 жил амьдарсан ч иргэншлээ солиогүй, Монголын иргэнээрээ үлдсэн.

Стивен Сигалийн хараанд өртөж, олон эхнэр сольсон ч Монгол бүсгүйтэй удаан амьдарч байна. Стивен Сигалыг “номхруулсан” Б.Эрдэнэтуяа айлын ганц охин. Цэнгээнт бүжгийн хатан хаан өргөмжлөлтэй. Б.Эрдэнэтуяа МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын анги төгссөн аж. Сургуулиа төгсөөд Япон улсад магистрын сургалтанд явах гээд бүх юмаа зэхчихсэн байсан үед Стивен Сигалтай ханьтайгаа учирчээ. Монголд ирсэн Стивен Сигал Б.Эрдэнэтуяаг АНУ-д кино продакшндаа ажиллах санал тавьснаар Японд суралцахаа больж, Америкийг зорьжээ.

Цэнгээнт бүжгийн хатан Б.Эрдэнэтуяа таван настайгаасаа л бүжиглэж эхэлсэн гэдэг. Сэвжидийн Сүхбаатар гуай “Эрдэнэтуяа ясны бүжигчин хүн, тэнд сурах хэрэггүй, харин хэл сурч, тархи оюунаа цэнэглэж ав” гэж зөвлөсний дагуу Хөгжим бүжгийн коллежид оролгүй, Чойроос хот руу нүүж ирээд, гадаад хэлний сургалттай 38 дугаар сургуулийн англи хэлний ангид шилжин суралцсан. Англи, япон хэлтэй нь Стивен Сигалийн анхаарлыг татаж анх орчуулагч, нарийн бичгээрээ авсан ч удалгүй эхнэр нь болж, отгон хүү Күнзийг нь төрүүлсэн юм.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ