Үрлээ үр хөндөлтийн эсрэг тууштай тэмцэгч
Социализмын үед жилдээ 1-2 кино бүтээдэг, тоглосон дүрүүд нь олны сэтгэлд үлдэж шингэсэн, мөнхийн дүр бүтээжээ. Тухайн үеийн залуусын сэтгэлд хамгийн их хүрсэн дүр бол "Би чамд хайртай" киноны гол дүр Үрлээ. Үрлээгийн дүрд С.Пүрэвмаа хэмээх бүсгүй тоглосон. Үрлээ "Шарай голын гурван хаан" тэргүүтэй цөөн чансаатай кино жүжигт тогложээ. Дизайнер, бясалгагч, 5 хүүхдийн ээж Пүрэвмаа одоо ч олны хүндлэлийг хүлээсэн хэвээр.
Үрлээгийн дүрээрээ од болсон Сэрчмаагийн Пүрэвмаа 1964 онд Улаанбаатар хотод төржээ. "Кино жүжигчин болохыг мөрөөдөж байсан охин 1982 онд арван жилээ төгсөөд гадаадад сургуульд явахыг хүссэн ч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй ажээ. Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж ажиллаж байхдаа анх "Санаж яваарай" киноны олны хэсэгт тогложээ. 1983 он "Санаж яваарай" барилгачин, 1985 он "Би чамд хайртай" Үрэлээ, 1999 он "Амьдралын урсгал" хүүхдийн байцаагч Уранаа, 2009 "Би чамд хайртай-2" Үрэлээ эдгээр кинонуудад тогложээ. Мөн 1993 онд бүтээсэн "Шарай голын гурван хаан" теле жүжигт Рогмо гуа хатны дүрийг бүтээсэн" тухай кино найруулагч Д.Золбаяр бичжээ. С.Пүрэвмаа үр хөндүүлэхийн эсрэг тууштай тэмцэгч эмэгтэй гэдгийг залуус сайн мэднэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ