22 тарвага агнасан зөрчлийг шалгаж, 7660000 төгрөг нөхөн төлүүлэв
ТАРВАГА АГНАСАН, МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО
Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж тарвага агнасан 4 иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сум руу тээвэрлэсэн 1 иргэнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчинд учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тарвага агнахад ашигласан 3 ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахлын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүллээ.
Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байна.
Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцална.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ