"Гацуурт"-ын Номин гадны саван дуурийг дэмжсэн хууль батлуулав уу?
Холливудын кино компаниуд АНУ-аас өөр аль нэг улсад киноны зураг авалтаа хийвэл тухайн улсад ихээхэн доллар төлж орлого оруулдаг. Гэтэл Монгол улс яг эсрэгээр, гадаадууд нутаг дээр нь кино хийвэл тэд Монголд мөнгө төлөх биш, харин Монголын Засгийн нь гадныханд маш их мөнгө төлдөг болох гэж байна. Энэ ямар учиртай бэ?
Энэ бүхэн "Гацуурт"-ын Чинбатын охин Ч.Номин хэмээх Соёлын сайдтай холбоотой гэсэн хардлага гарч байна. Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж чадаагүй хувийн энтертайнменгт телевизийн захирал гэнэт Соёлын сайд болоход нь олон хүн гайхсан. Төрийн саядын албыг хашиж чадах уу гэж байсан билээ. Гадаадад төгсөж ирсэн наад захын ёс зүйтэй гэсэн ч Соёлын яамны төсвөөр нэвтрүүлгээ хувийнхаа телевизэд мөнгө төлөөд гаргадаг гэсэн шүүмжлэл гарсаар байгаа.
Энэ эмэгтэй засгийн газрын нэр хүндийг унагаж байна гэхэд хилсдэхгүй. Хэн ч мэдэхгүй, гадны нэг нөхөр камер үүрч Монголд ирээд 500 мянган доллараар кино хийлээ гэж байгаад зардлынхаа 30 хувийг Монголын Засгийн газраар гаргуулдаг болох нь ээ. Энэ хуулийн төслийг Соёлын яам боловсруулан батлуулсан.
Арай ядан ЖДҮ ажиллуулж байгаа монгол хүндээ ЖДҮ зээлийн 5000 доллар өгөх гэж ямар хэцүү юм болдог билээ дээ. Таван сая төгрөг ч олдохгүй хэцүүдэж, тэгсгээд үүд хаалга барьдаг. Гэтэл гадны этгээдүүд Монголд ирж 500 мянган доллараар кино хийлээ гээд л Монголын Засгийн газраар 30 хувийг нь гаргуулдаг болох нь. Нэг солонгос нөхөр ирээд "Танай Монголд би 1.5 тэрбум төгрөгөөр сериалынхаа нэг ангийг хийлээ, надад 400 сая төгрөг өг" гэж тулгах нь байна.
Гэхдээ энэ хуулийн цаана эрх мэдэлтнүүдтэй нийлж мөнгө угаах гэсэн гадныхны зориудын бодлого байх магадлал өндөр байна. Тодорхой хэлбэл Ч.Номин нь хувийн телевизүүдээрр гаргадаг Америк, Солонгос сериалын эздэд зориулж энэ хуулийг лоббидсон байх магадлалтай гэсэн хардлага гарч байгааг анхаарна биз ээ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ