alim.mn | 2024.12.25
Австралийн "од" Оогий жирэмсэн болжээ

Олонбаярын Оюунцэцэг буюу Оогий хэмээх бүсгүй ажил хэрэг, хувийн амьдралынхаа талаар ярьсан монголчуудад танил болсон. Саяхан "Манай нөхөр Австоалийн ирээдүйн Ерөнхий сайд. Үүнийг би хэлээгүй, Австралийн ахмад туршлагатай улстөрч хэлсэн" гэж билээ. Оюунцэцэг бүсгүй 20 насандаа монгол залуутай амьдарч хүүтэй болсон. Энэ үеэ өөрийгөө олох гэж төөрч явсан үе гэж ярьжээ. Харин Оогий мэргэжлээ дээшлүүлэхээр Австралийг зорьсон нь оносон гэлтэй. Өөрийн нэрийн брэнд болох гутал, цүнх, гар утасны хавтас гаргаж, матар могойн арьсаар хийх болсон. Мөн Крис гэж маш сайн залуутай учирсан гэнэ. Хүү нь өсвөр насанд хүрсэн Оогий хөл хүнд болжээ. Тэрбээр "Өдөрт яг 10,000 алхам буюу 8-9км алхаж байна. Алхах бол хамгийн төгс дасгал юм байна... Жирэмсэн мөртлөө ямар ч илүү дутуу өөх байхгүй бас амьдралдаа хэзээ ч ийм гоё хэлбэртэй байгаагүй. Алхах нь эрүүл мэнд гоо сайхны суурь бололтой" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
64.119.27.17
Л.Гүндалай янхан хийж явсан нь үнэн үү?
Төстэй мэдээ