alim.mn | 2024.12.22
Паралимпийг Монголоос ганц шүүгч дэнсэлж байна
Токио 2020 паралимпын наадмыг Монгол шүүгч дэнсэлж байна. Монгол Улсаас Паралимпын наадамд анх удаа шүүгчээр ажиллаж байгаа хүн бол Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Цагаанбаатар. Тэрээр “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүх эрх авсан Монголын анхны шүүгч болсон нь энэ. Энэ удаагийн паралимпын триатлоны шүүгчээр ажиллаж байгаа Б.Цагаанбаатар Монголын триатлоны холбоог анх санаачлагч. Тэрээр олон улсын 2 дугаар зэргийн шүүгчийн эрхтэй. Б.Цагаанбаатар нь 2009-2021 онуудад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2010, 2014, 2018 оны Азийн наадам, 2013 оны ДАШТ-ий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч юм. Мөн түүнийг шилдэг спортын сэтгүүлчдийн нэг гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ