Жүжигчин О.Дөлгөөн одоо инстаграмд 550 мянга гаруй, фэйсбүүкт мөн тооны дагагчтай. Энэ нь Монголдоо инста, фейсбүүкийн хатан хаан нь гэсэн үг. Гэхдээ О.Дөлгөөн М.Нара, Б.Цэцэг шиг шуугиан дэгдээдэггүй, “Гала” Уранхолбоо, нэвтрүүлэгч Д.Одзаяа шиг бэлэг тарааж, азтан шалгаруулдаггүй. Хаа нэгхэн пост оруулдаг. Гэсэн ч 3 сая гаруйхан хүнтэй монголчуудын 6 хүн тутмын нэг нь О.Дөлгөөнийг сонирхон дагадаг гэсэн үг. Тиймдээ ч “Хөөрхөн” Дөлгөөн гэлцдэг.
Зарим инстаграмын зураг, фэйсбүүк постын үг бүхнээс мөнгө “үнэртдэг” бол Дөлгөөн тийм биш. Ямартаа л өнгөрсөн Ерөнийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын дэмжсэн битүүхэн утгатай тодорхойгүй үг хэлэхэд жүжигчин О.Дөлгөөнийг онцлон хүмүүс их шүмжилсэн. Элдэв найз залуугийн пуулиангүй маапаангүй, 20 гаруйхан насандаа нөхөртэй болж, одоо 8 нас хүрч байгаа хүүтэй, 30 насны болсго алхаж буй О.Дөлгөөн 2011, 2021 онд авахуулсан 10 жилийн дараах өөрчлөлтөө сонирхуулав.