Ханхүү Харри ирэх 2022 онд “Penguin Random House”-тэй холбоотой бүх зүйл, өөрийнхөө амьдралын тухай дурсамж номоо хэвлүүлэх гэж байгаа. Энэ намтар зохиол нь Их Британийн хааны гэр бүлийн харилцаагаа эвлэрүүлэх найдварыг үгүй хийж, цөмийн бөмбөг хаях болно гэсэн байна.
Хатан хааны гэр бүлийг сурвалжлагч Рассел Майерсийн хэлснээр энэ ном нь “Хааны гэр бүлийнхний нэлээн нууц илчлэгдэнэ гэхээс “айдас” төрүүлж байна.
Хатан хаан гэр бүлээ хамгаалахын тулд хуулийн баг байгаа бөгөөд энэ номыг хэвлэхээс өмнө хуулбарыг нь үзэхийг хүсэж байгаа гэнэ.
Ханхүү Харри энэ номыг хэвлүүлэх гэрээ хийхдээ “Хааны гэр бүлд төрсөн, ухаан орсноос хойшхи өнөөг хүртэлх амьдралынхаа “дотно, чин сэтгэлийн дурсамж” -аа хуваалцах болно гэж амласан юм.
Энэ номын эхний хэсэг бараг дуусаж байгаа гэсэн яриа гарч байна. Ханхүү Харри теннисчин Андре Агасси, Nike-ийг үүсгэн байгуулагч Фил Найт нарын дурсамж номыг бүтээсэн алдарт зохиолч Ж.Р.Мойрингерээр номоо бичүүлсэн гэх цуу яриа гарсан.
Энэ ном нь хунтайж Филипийг таалал төгсөхөөс ердөө сарын өмнө Харри, Меган нарын 2021 оны 3-р сард Опра Уинфритэй хийсэн ярилцлагын дараа гарч байгаа томоохон төсөл.
Хатан хааны гэр бүлийг сайн мэдэх Анн Гриппер “Энэ нь хатан хааны гэр бүлийн харилцааны эцсийн сүйрэл болно. Опрагийн ярилцлагаас илүү “гүүр”-үүдийг дэлбэлсэн зүйл болно” гэжээ.
Харри дурсамжаа илүү нарийвчлалтай, бүр Опрагийн ярилцлагаас илүү дэлгэрэнгүй зүйлийг өгүүлэх болно гэжээ. Тиймээс Опрагийн ярилцлагад дурдаад орхисон “гүүрнүүдээ” дэлбэлэх цөмийн бөмбөгийг хаях гэж байна. Магадгүй ханхүү Харри гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сэргээхийг хүсэхгүй байгаа гэж үзэж байна.
Ханхүү Харри энэхүү номын хэлэлцээрээс гадна Меган Мерклтэй хамт урсгал сүлжээний аварга Netflix-тэй 109 сая фунт стерлингээр үнэлэгдэх том гэрээ байгуулжээ.
Ханхүү Харри дурсамжаа бичих болсон шалтгаанаа “Би тэнгэрээс заяаж төрсөн ханхүүгийнхээ төлөө биш харин ерийн эр хүний хувиар бичиж байна” гэжээ.
Тэрбээр “Би олон жилийн турш олон тооны малгай, титэм өмссөн. Миний түүх бол хамгийн дээд, доод, алдаа, сургамж. Энэ бүхнээ ярихдаа бид хаанаас ирсэн нь хамаагүй гэдгийг харуулахад тусална гэж найдаж байна. Бидний бодож байгаагаас илүү нийтлэг зүйл олон бий” гэжээ.