alim.mn | 2025.01.01
БОАЖЯ Кубын 50 саяын гэрийн дараа хөхүүрийн айрагны 240 сая төгрөгний гэрийн тендерийн зарлажээ

Засгийн газрын хэдэн яаманцаруудаас хамгийн хэл амтай нь БОАЖЯ гэхэд болно. Сайд Н.Уртнасан томилогдоосоо л эхлээд дургүйцэл, эсэргүүцэл дагуулж байсан бол “миний үгээр явахгүй бол амьдралыг чинь гуравхан секундэд шийднэ” гэдэг шуугианаар бүр ч дэвэргэсэн. Энэ дурдсанаар сайд хатагтайн дарангуйлал дээд цэгтээ тулжээ. Ёс зүйгүй олон үйлдлийг өгүүлсэнээс мэдээж тендертэй холбоотой хэл ам бий. Яамны газрын дарга П.Цогтсайхан сайдын компанийг дэмжээгүй гэдэг үндсэлэлээр ажлаасаа халагдсан гэнэ. Н.Уртнасанг ирсэнээс хойш олон хачирхалтай тендертэй зарлагдсан. Зарим нь гэртэй холбоотой. Үүнээс Кубад Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор нийлүүлэгдэх 50 сая төгрөгний өртөгтэй гэрийн тендерийг дурдаж болно. Алс холын Азийн оронд аялах нь байтугай аяга кофений мөнгөгүй болтлоо ядуурсан арлын кубачуудыг далай давуулан ирүүлээд улсдаа аялуулах “мэргэн” төлөвлөгөөг Н.Уртнасан сайдын цэргүүд л бодож олж чадах байх. Тэгвэл хөхүүрийн айрагны соёлын өргөө буюу гэрийн 240 сая төгрөгний тендер зарлагджээ. Мөнгөн дүнгээс нь харахад л бас нэгэн газрын дарга сайдын компанийг дэмжээгүй гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдаж магадгүй айхтар “бусгаатай” тендер гэдэг нь илт.  Сүүлийн үеийн үйл явдлуудаас үзэхэд сайдад өөрийн компаниас гадна “хамаарал бүхий” компаниуд байдаг аж. Хэдхэн хоногийн өмнө Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар нийгэмлэгт нь өгсөн аргалийн зөвшөөрлийг Н.Уртнасан буцаан  татаад БОАЖЯ-ны экс сайд, гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид олгосон байж болзошгүй гэж мэдэгдсэн. Олон ааштай сайдтай яамны тендерт ялсан ч ялалт баталгаатай бус бололтой. Айрагны гэрийн тендерт ялсан ч маргааш нь  төслөө өөр компанид булаалгах аюултай нүүр тулж магадгүй нь. Ер нь тендерийн тоо, өртөг нэмэгдэхийн хэрээр яамны дотоод зодоон ширүүсдэг нь БОАЖЯ-ны хувьд бичигдээгүй хууль болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ