10-р Богдыг өргөмжлөхийн өмнө “Гандантэгчилэн” хийдийг төсвийн нэг тэрбум төгрөгөөр сэргээн тохижуулахаар болжээ
Монголын хамгийн том хийд Гандантэгчилэн төрөөс ээлжит “хайр хишгээ” хүртжээ. Тус хийдийн түүх, соёл, шашны дурсгалт зүйлийг сэргээн тохижуулах ажилд төсвөөс нэг тэрбум төгрөг гаргажээ. Гэхдээ бас л хууль журам зөрчсөн. Уг ажлыг барилга байгууламжийн ангилалд их засвар, тоног төхөөрөмж авах ажилд багтаан төсвийг баталсан байна. Хийдийн өнгө төрх, нүүр царайг сайжруулж байгаа нь 10-р Богдыг өргөмжлөх бэлтгэлийн нэг хэсэг гэнэ. Улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж байхад сүсэгтнүүдийн далай шиг их өргөл барьц, хандив цуглуулдаг хийд хэдий хэмжээний хөрөнгө гаргаж байгаа нь сонин байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ