alim.mn | 2024.12.25
Б.Сүнээгийн бүхнийг амжуулагч ээж

Балетчин Б.Сүндэръяа гэх эмэгтэй “тамхины цэгийн мэдээлэгч” гэж гэнэт тодорсон. Цуутай бүсгүй Б.Сүнээг харвал балетчин бүсгүйд байх шинж, өгөгдөл ховорхон. Одоо хүссэн мэргэжлээрээ чөлөөтэй суралцдаг болохоор бүжгийн анги төгсөж, Сүнээ нэрээрээ балетын дамжаа нээсэн нь “Балетчин” нэрийг зүүлгэсэн.

Б.Сүндэръяа гэж олны анхааралд байх дуртай бүсгүй байн байн сэртхийлгэж цочоосон мэдээлэл хийдэг. Өнгөрсөн 2020  оны 6 дугаар сард Б.Сүндэръяа буюу Сүнээ бүсгүй бусдад хутгалуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүнийг хойд аав О.Тамир гэгч хүнд хутгалуулсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоожээ.  Уг хэргийн шүүх хурал 2020 оны 11 дүгээр 04-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноосон.

О.Тамир нь өмнө нь ял эдэлж байсан гэдэг. Энэ хүнтэй Б.Сүнээгийн ээж Н.Ариунаа ханилж, Сүнээгийн дүүг төрүүлсэн. Б.Сүнээ байнга ээжийнхээ тухай ярьдаг. Ээжийгээ "Бүхнийг амуулагч Ариунаа" гэж магтсан удаатай. Балетын дамжаа нээхэд санхүү, үйл ажиллагааг нь ээж нь авч явдаг гэдэг. Сүнээгийн ээж Н.Ариунаа 13 дугаар хороололд өссөн, сэргэлэн сүйхээтэй эмэгтэй бий. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ