Дуучин жүжигчин Женнифер Лопез өчигдөр болсон “Dolce Gabbana”-ын загварын шоун дээр үдэшлэгийн хатан хаан болохоор үнэхээр гялалзаж чаджээ. Женнифер Лопез 1969 онд төрсөн, 52 настай бүсгүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээ хадгалж, бүсгүйчүүдэд итгэл өгч яваа нь гайхалтай биш гэж үү. Женнифер Лопез амьдралдаа гурван удаа гэрлэсэн. Ихрүүдийнхээ аав дуучин Марк Антонитай 2004-2014 он хүртэл 10 жил амьдарсан юм. Ихрүүдийнхээ ааваас гэрлэлтээ цуцлуулсны дараа нөхрөө санаж байгаагаа уйлан бичиж байсан удаатай. Мөн 1997-1998, 2001-2003 богино хугацаатай бүтэлгүй гэрлэж байсан юм. Женнифер Лопезийн найз залуу, амрагуудаас хамгийн алдартай нь Бен Аффлек. Тэд 2003 онд болзож, сүй тавьж байсан ч гэрлээгүй. Харин тэд 17 жилийн дараа дахин учирч хамтдаа байх болсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.