alim.mn | 2024.12.25
"Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгчид

Монголын анхны хувийн телевиз 25 дугаар суваг телевизийн 25 жилийн ой тохиож байгаа. 25 дугаар нэвтрүүлгийн нэрийн хуудас болсон нэвтрүүлгийн нэг нь "Танайд хоноё". Энэ нэвтрүүлгийг анх сэтгүүлч Г.Алтантүрүү хөтөлж үзэгчдэд хүргэсэн. Анхны хөтлөгч, мөн хамгийн удаан хөтөлсөн болохоор тэр үү, Г.Алтантүрүүгийн хөтөлснөөр үзэгчид үзэх дуртай. Г.Алтантүрүүгийн дараа Тэнгис хэмээх залуу хөтөлсөн. Дараа нь 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч  Г.Ганзориг хөтөлсөн, сэтгүүлч Х.Уламбаяр удаан хугацаанд хөтөлсөн.  Телевиз хэсэж "Үнэн худлын дэнс" нэвтрүүлэг хөтлөн, сэтгүүлчдийн хөдөлмөр дээр асуултаа үндэслэн "нулимж" амьдардаг М.Орхон нэг удаа хөтөлсөн байх. Хошин урлагийн жүжигчин Асийгийнд хоносон дугаар нь "Танайд хоноё" нэвтрүүлгийн хамгийн муу дугаар гэж түүхэнд үлдэх байх. Тиймээс ч 25 дугаар суваг телевизийн захирал З.Алтай ахиж энэ нэвтрүүлгийг хөтлүүлээгүй биз ээ. Одоо хөтөлж байгаа залуугийн нэрийг ч хүмүүс сайн мэддэггүй. Аргагүй олон жил гарсан, үзэгчдэд хүрсэн, мөн Танайд хоноё нэвтрүүлэгт 25 дугаар суваг телевиз ч ач холбогдол өгч, телевизтэйгээ зэрэгцүүлэн пэйжээрээ дайв хийдэг болохоор хүмүүс үздэг байж магадгүй.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ