alim.mn | 2024.12.25
Чинзоо: Эзгүй айлд ноён суусан, ээжийг нь хайрла

“Эмоци” продакшны жүжигчин Ариука, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзоо хоёр олны нүдийг хужирласан сайхан хос байсан. Урлагийн сайхан хос 2016 оны хавар охинтой болж, үрийн зулай үнэрлэсэн баярт агшнаа олон нийтэд хуваалцаж байсан юм. Хосуудын хооронд асуудал гарч, тусдаа амьдрах болсон ч энэхүү охиноо хамтдан угтан авсан баярт мөчөө үлдээсэн сэтгэлд цахим сүлжээнд хадгалагдан үлджээ. Жүжигчин Ариука одоо найз залуутай.  Юутай ч Ариука Чинзо хоёрын хайр сэтгэлийн гэрч болох хөөрхөн охин өдрөөс өдөрт өсөн, ирэх дунд сургуулийн босго алхана.  Дуучин Чинзоо мөрийтэй тоглоомонд донтож, санхүү мөнгөний асуудалд орооцолдсон учир тэд салсан гэдэг.

   Өнөөдөр буюу 9 сарын 1-ний өдөр охиноо Чинзоо цэцэрлэгт нь хүргэж өгөхийг хүссэн ч чадаагүй бололтой. Экс эхнэрийнхээ нөхөрт хэдэн мөртийг хандаж бичив. Тэрээр “9 сарын 1-нд үр үндсээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж хэдэн жил хүлээж энд ирэв. Өөр өөрийнхөө хүүхдийг хүргэмээр байгаа юм залуу минь ээ. Ээжийг нь л хайрла, миний үр үндэст аавын хайр дутахгүй. Яахав би хэсэг муу явсан, энэ хооронд эзгүй айлд ноён суусан. Би юу ч гомдлоогүй юу ч хэлээгүй сайн сайхныг хүссэн та хоёрт. Үнэн шүү! Хэт их зүйлийг маань надаас булааж болохгүй шүү. Би маш эелдэг бичлээ.Дотроо бол үхэж байгаа” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ