Манай төсвийн эрх баригчид гадаадад суулгасан төлөөлөгчийн газар нэртэй “суумал бурхад”-ын зардлыг гаргасаар ирсэн. Энэхүү үр ашиггүй санхжүүжилтийг нийслэл хот тэргүүлдэг. Тайваний Тапей хотод суугаа Улаанбаатарын төлөөлөгчийн газрын зардал 240 сая төгрөг нэгэнт гараад байна. Тэгвэл түүний араас орох зарлагыг Гадаадын иргэн, харьяатын хийж байна. Газрын дарга Н.Ууганбаяр цахим хөгжүүлэлт нэрээр нэлээд олон ТББ-ыг “угжих”-ын хажуугаар виз зөвшөөрлийн асуудал хариуцсан атташе нарын зардалд 310 гаруй сая төгрөг гадагшаа шилжүүлдэг байна. Үүнд Өмнөд Солонгосд суугаа консулын газрын атташе нарт 126 сая, Хятадын Хөх хотод суугаа консулын газрын атташе нарт 93 сая төгрөгийг шилжээ. Энэ хоёр зарлага нийлээд маш их мөнгө болно. Таамаглавал визний хураамжийн орлогоос ч илүү гарч мэднэ. Виз олголтыг консулын газрын ажилтнууд хийдэг баймаар ч энэхүү шилэн дансны мэдээллээр тусгай атташе нар хариуцдаг аж. Бас маш их өндөр зардлаар хийдэг гээд хамгийн наад зах нь ажил үүргийн давхцал агуулсан энэхүү ойлгомжгүй, сэжиг бүхий явдлыг холбогдох байгууллагууд нь шалгаж үзэх шаардлагатай байна.