Мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч өөрийн шавь А.Чингүүнтэй амьдарч С.Содонгоо охиноо төрүүлсэн. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа А.Чингүүнээс хоёр насаар эгч, тэгээд ч багш нь болохоор охиноо өөрөөрөө овоглож А.Чингүүнийг гомдоосон гэдэг. Тэгээд ч тэр үед А.Чингүүн “Их засаг”-ийн Ням-Осорын охин Н.Ундралтай уулзаж байгаад Ч.Содтуяад мэдэгдэн бөөн асуудал болсон тухай мэдээ гарч байсан. Залуу хос маргаж явсны эцэгт Ч.Содтуяа А.Чингүүнийг “Метрополис”-ийн бугаар нь дуудан салж, зайгүй тавьж өгсөн. Ингэснээр А.Чингүн, Н.Ундрал хоёрын хамтын амьдрал шулуудсан гэдэг. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа охиноо өсгөн удтал ганцаар амьдарсны эцэст Сан Франциско хотод суух Э.Галбадралыг даган АНУ руу явсан. Одоо охин, ээж хоёртойгоо АНУ-д суурьшсан. Загвар өмсөгч аав, мисс ээжийн охин С.Содонгоо 13 нас хүрч байгаа ч үе тэнгийнхнээсээ өндөр, сурахын хажуугаар фото модель чиглэлээр ажиллаж байна.