alim.mn | 2024.12.22
Ачааны галт тэргэнд олон тооны мал дайруулжээ
2021 оны 09 дугаар сарын 01-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төмөр замын 146 дугаар километрт ачааны 3408 дугаар галт тэрэг явах үед хариулгагүй орхисон 8 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог. Иймд малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж, малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ