alim.mn | 2024.12.25
Н.Төгсцогт охинтой боллоо

Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт Токио 2020 олимпод оролцсон боксчин Цэндбат тоглосны дараа “Миний нүүрэнд тос түрхдэг хүмүүс нэг шөнө ажилласаныхаа төлөө надаас 50 мянган доллар авдаг, миний чадвар энд байна. Битгий олон юм яриад бай, над шиг 17 насандаа дэлхийд 20 насандаа олимпод финалдсан над шиг хүн байна уу” гэж аархсан. Мэргэжлийн бокст амжилттай тулалдаж, ар араасаа амжилт дагуулж яваа залуухан эр хүн цөс нь хөөрч нэг удаа онгироо биз дээ. Угаасаа боксчид их аархуу байдаг нь жам.

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтод зодуулсан гэх найз нь “Н.Төгсцогт эхнэрээ, найз бүсгүйгээ зоддог” гэж ярьсан. Энэ яриаг үгүйсгэж, Н.Төгсцогтын найз бүсгүй Э.Энэрэл “Баримт нотолгоогүй зүйлд цаг заваа зарцуулж, ховоор хоол олж иддэг нөхдүүд цадах болтугай. Би тэнэг хүн биш” гэж инстграммдаа хариу барьсан удаатай. Саяхан Э.Энэрэл амаржиж, охинтой болжээ. 

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт ихэвчлэн Америкт амьдардаг. Харин 2019 оны зун эх орондоо ирж, Хөвсгөл далайд амрахдаа нэг бүсгүйг үнсэж байгаа зургаа инстаграмдаа байршуулсан. Түмэн олон ч Н.Төгсцогтын найз бүсгүй нь модель Э.Энэрэл гэж тэр даруй таньсан.  Э.Энэрэл 2014 онд “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байсан, Мобиком зэрэг томоохон компаний реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан бүсгүй. Э.Энэрэл Америкт очин Н.Төгсцогттой нэг хэсэг амьдарч байсан. Атаархсан охид нэг шөнө нүүрэнд нь тос түрхсэн хүн 50 мянган ам.доллар авдаг бол найз бүсгүйдээ бүхнээ зориулдаг байх гэлцсэн билээ. Гавьяат тамирчин Н.Төгсцогт өмнө нь Заманд удганы бага охин Д.Уранзаяатай  амьдарч, хүүтэй болсон билээ. Одоо цэл залуухан бүсгүй фото модель бүсгүй охиных нь ээж боллоо. Хүүгийнх нь  ээж Д.Уранзаяа ганцаараа эмнэлэг явах хэцүү тухай гомдоллосон байсан. Хоёр дахь амьдралаа эхэлж, хоёр дахь хүүхдээ угтаж буй МУГТ Н.Төгсцогт өмнөх алдаагаа давтаахгүй, хөөрхөн Э.Энэрэл бяцхан охин хоёроо алган дээрээ бөмбөрүүлж асрха байх аа..


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ