Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон "Долче & Габбана" брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл гарч нэртэй брэндийн хувцсыг өмсөж толилуулсан юм. Мөн “Хермес” брэндийн загварыг амилуулж, Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болсон нь дэлхий хэмжээний загвар өмсөгч болсныг илтгэнэ.
Загвар өмсөгч Ж.Энэрэл 26 настай. 181 см өндөртэй. Ж.Энэрэл анх загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байв. Загварын А үсэг заасан анхны багш нь “Жаран” хочтой болсон Г.Оюунгэрэл. Үүний дараа “Монгол модел” агентлагт орж, 2010 онд 15 настайдаа Гоёл наадмын тайзнаа анх гарсан загвар өмсөгч. Загварын ертөнцөд хөл тавиад 12 жил болж байгаа. Тэрбээр 2012 онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож байв.
Ж.Энэрэлийн анхны нөхөр бол дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн. Тэд одоо Ч.Саруулсан гэдэг таван настай хүүтэй. Харамсалтай нь тэд салж, Чойжоо хүүгээ өөр дээрээ авч үлдсэн гэдэг. Ж.Энэрэл хүүгээ төрүүлэхдээ 26 кг жин нэмж, загварын ертөнцийг орхиж үзсэн. Гэвч ахиж загварын ертөнцөд хөл тавьсан нь энэ амжилтын эхлэлийг тавьсан. Ж.Энэрэл Нью Йорк, Милан, Парисын загварын долоо хоногт олон оролцсон, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загваруудыг амилуулсан удаатай. Ж.Энэрэл айлын ганц охин. Ээж Жавзандуламаараа овоглодог. Аавыгаа огт мэддэггүй байгаад 20 насандаа анх уулзсан нь хийлч Дээгийгийн ангийн ХБК-ийн нэг ангийн хүүхэд байсан гэдэг. Загвар өмсөгч Ж.Энэрэл амьд хөгжимд дуртай, сайн дуулдаг нь ааваас нь өвлөсөн урлагийн авъяас. Тэрбээр олон улсын Миссийн тэмцээнд оролцохдоо дуулахад хөтлөгч нь “Мэргэжлийн дуучин уу?” гэж асуусан. Ж.Энэрэл жүжигчин “Содура”, Говийн домог” киноны гол дүр Амгаланбаатартай анх үерхэж, багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн. Юутай ч загварын охид дундаас хамгийн даруухан, хамгийн их уншдаг, мөн архи тамхи хэрэглэдэггүй, брэнд хөөж, баячуудтай зугаалдаггүй хамгийн өвөрмөц модель Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнц, хувцас загварын тайзнаа хамгийн амжилттай явж байна. Ж.Энэрэл англи, франц, хятад орос, хэлтэй.